Үерийн улмаас 400 сая төгрөгийн хохирол учирчээ
Говь-алтай аймгийн нутгаар энэ сарын 27-29-ны өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас үер усны гамшиг гарчээ. Гамшгийн үеэр Алтай хот үерт автаж дулаан, цэвэр, бохир усны газар доорх шугамууд, улсын болон орон нутгийн чанартай авто замууд болон зарим айл өрх, албан байгууллага үерт өртсөн. Үерийн улмаас ард иргэд, байгууллагуудад нийт 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарсан тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
а
Аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч богино хугацаанд Алтай хотын үерийн даланг сэргээх ажилд иргэд, байгууллагуудыг дайчлан оролцуулсан байна. Мөн аймгийн Засаг даргын захирамж гарч үерт автагдсан зам талбайг цэвэрлэх, сэргээн засварлах, бохирдсон орчныг ариутгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор эхлүүлээд байгаа аж.
Орон сууцны подволууд үерийн усаар дүүрсэн байдал
5
Газар доогуурх дулаан, цэвэр, бохир усны шугамууд үерийн улмаас эвдэрсэн байдал
6
2014 оны 06 сарын 28 ны шөнийн 0330 минутын орчим
5
Айл өрхүүд усанд автагдсан байдал
6
Хүнсний дэлгүүр супермаркетууд бүхэлдээ үерийн усанд автагдсан байдал
6
Байрны подволруу орсон үерийн усыг соруулж буй байдал
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ