Францис мөргөлийн үеэр унтжээ
Ромын хамба ламтан Францис “Catholic Church” сүмд итгэгч түмнийхээ өмнө мөргөл үйлдэж байхдаа унтжээ. Тэрбээр таван минут орчим унтсаныхаа дараа мөргөлөө үргэлжүүлсэн байна.
Францис унтсан шалтгаанаа тайлбарлахдаа “Би ертөнцийн эзэнтэй зүүдэндээ уулзлаа. Энэ бол та бүхний минь буян” гэж хэлжээ. Харин сүмд дотор байсан итгэгчид “Францис хэтэрхий их ядарч, мөргөлийн үеэр унтана гэдэг болчимгүй үйлдэл. Жоохон хүүхдүүд хуурч байгаа мэт утгагүй шалтаг хэллээ” хэмээн буруутгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхыг хүссэн байна.
Сүмийн гадна байсан хүмүүс Францисийг шоглож, хоёр метрийн урттай зөөлөн чихрээр “Унтаж буй хамба” хэмээн нэрийдсэн түүний хөргийг урласан тухай “Yahoo.com” мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ