Халифийн вант улсыг байгуулав

img

Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэл өмнө нь сануулж байснаараа Халифийн вант улсыг байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ийнхүү шинээр байгуулагдсан вант улсыг тус бүлэглэлийн тэргүүн Абу Вакр-аль Багхади толгойлохоор болжээ. Халифийн вант улсын газар нутаг Сирийн хойд хэсгээс, Иракийн баруун хойд хэсгийг хамарч буй. Тус улсын тэргүүн өчигдөр онлайнаар цацсан аудио мэдэгдэлдээ улсынхаа газар нутгийн Сирийн Алеппо хотоос Иракийн өмнөд зүгт байх Дияла хот хүртэл өргөтгөх бодолтой байгаагаа илэрхийлж, саад учруулсан тохиолдолд халдлага үйлдэхээ сануулсан байна. Мөн вант улс байгуулж буйг мэдэгдсэнээс гадна дэлхийн олон оронд тархан суусан лалын шашинтнуудыг дэмжлэг үзүүлэхийг Абу Вакр-аль Багхади уриалжээ.

Харин Иракийн Ерөнхийлөгч Жаляль Талабани шинэ вант улсыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд, АНУ-аас цэргийн ажиллагаагаа эхлүүлэхийг хүсчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ