Онцгүй хувцасладаг алдартнаар Бейонси тодров
АНУ-ын “Vogue” сэтгүүлээс хамгийн онцгүй хувцасладаг алдартнаар дуучин Бейонсиг тодруулсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн нөхөр Жэй Зигийн хамтаар “On The Run” хэмээх аялан тоглолтоо хийж буй. Түүний тоглолтондоо сонгон өмсч буй хувцас, хэрэглэл нь хэтэрхий задгай, ядмагхан хэмээн тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Анна Винтур хэлэв.
Харин удаах байранд реалити шоуны од Ким Кардашиан, реппер Ники Минажийг тодруулсан байна. Кимийг хувцас сонгохдоо ямар ч мэдрэмжгүй гэж дүгнэсэн бол Минажийг яахав дээ хэмээн тодорхойлсон аж.
Анна Винтур төгсгөлд нь Майли Сайрусыг хувцсаа гайхалтай тохируулдаг хэмээн магтаад “Майлигийн хувцаслалт хэтэрхий задгай ч гэлээ түүний биеийн галбирт сайхан зохицдог. Одоогоор холливуудад Майли шиг хувцсаа тохируулдаг бүсгүй өдрийн од шиг ховор боллоо” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ