Луи Ван Галь: Голландын хэвлэлүүд бидэнд итгээгүй биз дээ

img

Мексикийг 2:1-ээр тун ширүүн тэмцэлд ялсны дараагаар Голландын дасгалжуулагч Луи Ван Галь өөрийнхөө багийг дэлхийн аваргад түрүүлэх магадлалтай багуудад нэрлэхээс татгалзсан байна. Гэхдээ Мексикийг хожсоны дараагаар л Голландын хэвлэлүүд тэднийг түрүүлэх магадлалтай гэж бичсэнд эгдүүцсэн ажээ.

“Голландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг хэсгээсээ ч гарахгүй гэж бичиж байсан. Тэгснээ гэнэтхэн яагаад дэлхийн аварга ч болж чадна гээд бичээд эхлэв. Үүнийг би ойлгохгүй. Эхэндээ ямар байснаараа л байвал дээр шүү дээ” гэж Ван Галь өгүүлжээ.

Голландын шигшээ багийн дараагийн учраа нь Коста-Рикатай учраа таарсан юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ