Лам: Алжирийн эсрэг хүчирхэг Германыг та бүхэн харах болно
Германы шигшээ баг Алжиртай тоглохын өмнө бундестимийн ахлагч Филипп Лам өөрийн бодлоосоо хуваалцжээ. Түүний өгүүлснээр хасагдах шатнаас Германы шигшээ улам хүчтэй тоглох юм байна.
“Мэдээж, бид дараагийн шатанд үлдэхийн төлөө тоглоно. Германы шигшээ өмнө нь гурван удаа дэлхийн аварга болж байлаа. Дэлхийн аварга бүрт бид түрүүлэх багийн тоонд нэрлэгддэг. Энэ удаад ч өөрчлөгдөөгүй, бид аваргын төлөө л зүтгэнэ. Гэхдээ бид дэлхийн аварга болохын төлөө зүтгэхдээ эхний таарсан өрсөлдөгч Алжирыг хамгийн аюултай баг гэж тоглох ёстой. Ямартай ч асуудлыг пенальти хүртэл орхилгүй, өмнө нь шийдэх ёстой. Та бүхэн Алжирийн эсрэг хүчирхэг Германыг харах болно” гэж Лам хэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ