Иргэдээс хураан авсан зэр зэвсгийг танилцуулав

img

Тайландын арми босогчид болон иргэдээс хураан авсан зэр зэвсгийг олон нийтэд танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Бангкок хотын цагдаагийн дарга Тавтиран Эхарчин “Өнгөрсөн сараас эхлэн армийн бие бүрэлдэхүүн иргэдээс 187 ширхэг гар буу, 200 гаруй АК-47 автомат буу, 50 гаруй гар бөмбөг, 20 ширхэг гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг хураан авлаа. Энэ бол ганцхан сарын үр дүн. Бидний тооцоолсоноор энэ зэр зэвсэг бол зүгээр л уулын орой. Босогчид болон тэмцэгчдээс хураан авсан зэвсгийн мэдээллийг задруулах боломжгүй” гэж хэлжээ.

Засгийн эрхийг авсан армийн ерөнхий командлагч, генерал Прают Чан-Оча иргэдээс хураан авсан зэр зэвсгийг улсын өмч болгож, 15 хоногийн хугацаатай гэнэтийн шалгалт хийхийг үүрэгдсэн байна.

Хагас жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын уршгаар 80 гаруй иргэн амиа алдсан юм. Тэдний ихэнх нь тэнсэн суманд оногдож, амиа алдсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдэгдсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ