Ц.Элбэгдорж: Сонгогчид бүрэн эрхтэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ дахь Ардчилсан нам, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүдийн төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзалт хийж, Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн танилцуулга"-ыг хийсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль, Шилэн дансны тухай хуулийн төслүүдийн талаар ярилцлаа. Дээрх хуулиудыг баталж хэрэгжүүлснээр төсвийн ил тод байдал хангагдаж, хариуцлагын тогтолцоо жинхэнэ утгаараа хэрэгжиж, төрийн албанд сонгодсон болон томилогдсон хүмүүс үүргээ бүрэн ухамсарлаж, хариуцлага хүлээдэг болж, иргэд мэдээллээр хангагдах юм.
6
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хариуцлага ажиллахгүй бол ардчилал ажиллахгүй. Хүн томилох тухай зохицуулалт байдаг, хүнд хариуцлага тооцдог зохицуулалт байдаггүй. Хариуцлага гэсэн зөвхөн нэрийг нь мэддэг, зүсийг нь хараагүй яваад байдаг. Яг хариуцлага гэдэг нь юу вэ, яаж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг нь тодорхойгүй байна" хэмээн онцолсон юм. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй буюу "Давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг намрын чуулганд дахин өргөн барих гэж буйгаа мэдэгдсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар "Би УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэдэг хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. УИХ-ын түвшинд ч хангалттай ярьсан. Харамсалтай нь олон сар ярьчихаад УИХ-аар унагасан. Энэ бол УИХ туйлын хариуцлагагүй байгаагийн илрэл. Тэгэхээр би энэ хуулийг намрын чуулганаар дахин өргөн барина. Хангалттай ярьсан юм чинь УИХ-аар хурдан батлаад өгөх байх" гэлээ.
6
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард "Ухаалаг төр"-ийн хүрээнд Үндэсний хэмжээний хурлыг зохион байгуулсан бөгөөд уг хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэхээр зарим хуулийн төслүүдийг боловсруулаад буй. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч дөрвөн хуулийн төслийг танилцуулсан.
6
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг эргүүлэн татдаг болно
6
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Энэ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, нийслэл болон аймгийн Засаг дарга нар зэрэг сонгогддог албан тушаалтнуудад илүү хамааралтай хууль аж.
6
Гадны олон оронд төрийн дээд, албан тушаалтнууд нь хариуцлага хүлээж өөрсдөө албан тушаалаа өгдөг. Харин манайд хариуцлага хүлээх нь битгий хэл хариуцлагаас зугтах үзэгдэл газар авч байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг хамгийн түрүүнд батлах ёстой гэж үзсэн байна.
6
Хариуцлагын тухай хууль гэж бие даасан хууль өмнө нь гараагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд хариуцлага хүлээх этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хууль заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга гэсэн өндөр албан тушаалтнууд багтах аж. Дээрхи албан тушаалтнуудад хариуцлагын тогтолцоог ил тод болгох юм байна. Хэрвээ энэ хариуцлага ил тод болоод явбал цаашдаа анхан, дунд шатандаа энэ асуудал ганцхан үйлчилдэг байдал арилах юм байна.
5
Дээрх албан тушаалтнуудад сахилга, улс төрийн, ёс суртахууны гэсэн хариуцлагуудыг хүлээлгэхээр хуулийн төсөлд тусгажээ. Тухайлбал, сахилгын хариуцлагыг хууль, тогтоомж, тангараг, ёс суртахууны дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан байна.
Харин улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль ёс зүйн дүрэм зөрчсөн, албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсвэл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.
5
Ерөнхийлөгч энэ талаар ярихдаа "хариуцлага хүлээлгэнэ гээд хоёр өгүүлбэр биччихсэн байдаг. Хэн, яаж , ямар хариуцлага хүлээлгэх нь ойлгомжгүй байдаг. Тиймээс энэ хуулиар тодорхой болгож өгсөн" гэв.
Ёс суртахууны хариуцлага төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой харшилсан үйлдэл бүртээ тухайн албан тушаалтан үнэн зөв тайлбар өгөх үүрэг хүлээх аж. Мөн албан тушаалтан өөрийн санаачлагаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байна.
5
Өнөөдөр Монголын сонгогчид хагас эрхтэй байгааг Ерөнхийлөгч хэллээ. "Яг үнэндээ сонгуулийн үеэр саналаа өгөөд, зарим нь сонгуульд санал өгөхгүй гээд оролцдоггүй. Харин сонгогдсон хүмүүс нь маргаашнаас нь бүрэн эрхтэй болдог. Тиймээс иргэдийнхээ эрхийг бүтэн болгох ёстой. Эргүүлэн татах гэдэг үг Үндсэн хуулинд ч байдаг. Ямар нөхцөлд эргүүлэн татах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Мэдээж гэмт хэрэг үйлдээд Дээд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хариуцлага тооцож болно. Мөн УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдааныг гуравны нэгээс илүү буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасласан бол тухайн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг өгөх хэрэгтэй. Мөн тойргоос сонгогдсон гишүүдэд эргүүлэн татах боломжийг иргэдэд нь олгож байгаа" гэлээ. Түүнчлэн Захиргааны тухай хууль болон Нийтийн сонсголын тухай хуулийг боловсруулжээ. Дэээрхи хуулиудыг УИХ-д өргөн бариад ирэх намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.
6
Мөн хуулийн төсөлд тусгагдсан чухал заалтуудын нэг нь дээрх төрийн өндөр албан тушаалтнуудыг буцаан татаж болох заалт юм. Тухайлбал УИХ-ын гишүүдийг тухайн хуульд заасан заалтын дагуу буцаан татаж болох юм. Мөн Засгийн газрын гишүүнийг хэн нэгэн УИХ-ын нэг гишүүн огцруулах санал өргөн барихгүй харин УИХ-ын найм болон түүнээс олон гишүүд хамтран гарын үсэг зурж байж огцруулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар хуульчилжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч уг хуулийн төслийг танилцуулах үеэрээ Засгийн газрын аль нэг сайдыг томилохдоо нам, фракцаар томилдог асуудлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд тухайн салбарын чадвартай хүмүүссэр кабинетаа бүрдүүлж байх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
6
Дэлхийн улс орнууд Шилэн дансны тогтолцоонд шилжсэн
6
Ерөнхийлөгчийн танилцуулсан дараагийн хууль бол Шилэн дансны тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг өмнө нь УИХ-аас буцаасан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дахин өргөн барьснаар одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Шилэн дансны тухай хуулийн төсөлд тухайн байгууллагын төсөв мөнгө зарцуулалтай холбоотой бүхий л мэдээлийг байгууллагын албан ёсны вэб сайт болон мэдээллийн самбарт байршуулж байхаа тусгасан бөгөөд ингэснээр төсвийн зарцуулалт ил тод болно гэж үзэж байгаа юм.
6
Зарцуулж байгаа мөнгөө ил тод болгохгүй болохоор иргэд хяналтаа тавьж чаддаггүй учраас ийнхүү мэдээллийг нь ил тод болгоод дараа нь төсвийн хяналтыг ард иргэдээс хүлээж байна гэж Ерөнхийлөгч хуулийн төслийг танилцуулахдаа хэлсэн. Түүнчлэн "Гишүүд хуулийн төсөл хэлэлцэхдээ нэрийг нь тойрч шалтаг хэлээд агуулгаас нь бултдаг. Ер нь Засгийн газар ил тод болгож хариуцлагын тухай ярихаар их зугтдаг. Тиймээс энэ бүхийг ил тод болгх гэж байна" гэсэн юм. Ер нь шилэн дансны нэрийг тойрч шалтаг хэлж гол агуулгаас нь бултах хандлага байгааг дуулгалаа. "Хариуцлага гэдэг зүйлийг яриад, ил тод болгох гэхээр манай Засгийн газар, УИХ-ын гишүүд зугтах хандлагатай байна. УИХ-ын гишүүд ард иргэдээс сонгогдсон хүмүүс хариуцлага гэдэг зүйлийг бий болгоё гэж бодож байгаа бол хамтарч ажиллах ёстой" гэлээ. Түүнчлэн "манай дурын дарга нар төсөв хөрөнгө хүрэхгүй байна гэх нэрийдлээр энд, тэндээс мөнгө, хандив гуйдаг, зээл бонд босгох гэж оролддог. Үүнийг зогсооно. Мөнгөний тухай шийдвэр гарч байгаа бол аймагтай нэгдсэн санд орж байж дараа нь улсын санд орж байж мөнгө шилжүүлдэг, тайлагнадаг, ил тод болгоно" гэв.
6
Иргэд төсөв, мөнгөний мэдээллийг авч байгаа тохиолдолд дараа нь төсвийг төлөвлөхөд иргэд идэвхитэй оролцдог гэдгийг хэлж байлаа. Энэ хууль батлагдвал Монгол Улс хариуцлагатай болох чиглэл рүү том алхам хийж байгааг онцоллоо.
6
Иргэдээ сонсох нь төрийн үүрэг болно
6
Ерөнхийлөгчийн "Ухаалаг төр"-ийн хүрээнд өргөн барьж буй дараагийн хууль бол Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөлд төрийн шийдвэр боловсруулах хэлэлцэх, батлах хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж тэдний үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор төрийн бүхий л шатны байгууллагууд иргэдтэй уулзаж байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл тус хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн долоог төрлийн сонсгол явуулж төрийн удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.
6
Байгууллагуудад хяналт тогтооно
6
Манай улсад аливаа нэг байгууллагад тухайн байгууллагын дарга болон сайдын захирамж тушаал нь Монгол улсын хуулиас илүү хүчин төгөлдөг мөрдөгддөг. Тиймээс төрийн захиргааны байгууллагуудыг нэгдсэн хуультай болгохын тулд Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн манай улсад Захиргааны хэргийн шүүх гэж байдаг ч уг шүүх байгууллагын мөрдөж ажиллах Захиргааны ерөнхий хууль байдаггүй байна. Засгийн газраас уг хуулийг өргөн барилгүй найман жил болж байгаа тул ийнхүү Ерөнхийлөгч өөрөө хуулийн төсөл боловсруулан өргөн барихаар болсон байна.
5
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ