“Тусгаар тогтнол” нэвтрүүлгийг ТЕГ-аас шалгаж байна
Тагнуулын Ерөнхий газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэглээр цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаж буй дөрвөн асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай хийсэн.
а
“Д.Гарамгайбаатарыг заналхийлсэн этгээдийг олсон”
Улсын Их хурлын гишүүн Д.Гарамгайбаатарын гар утсанд түүнийг заналийлсэн мессеж ирсэн гэх мэдээллийг ЦЕГ-аас ТЕГ-т ирүүлжээ. Үүнийг хуулийн дагуу тус газрын Мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, заналхийлсэн мессеж явуулсан этгээдийг олж тогтоосон тухай мэдээллээ. Харин түүнийг хорьж, саатуулсан асуудал байхгүй гэдгийг мөн хэлсэн.
а
Чагнах төхөөрөмжтэй холбоотой хэрэгт эрүү үүсгэжээ
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шинэбаатарын хүсэлтийн дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс албан өрөөнд нь шалгалт явуулжээ. Шалгалтаар түүний албан өрөөнөөс харах болон сонсох техник илэрсэн байна. Уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн нийслэлийн Прокурорын газарт танилцуулаад байгаа гэлээ.
ө
Сөрөг тагнуулын ажилчдыг цагдан хориогүй гэв.
өМөн тодорхой нэг хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр АТГ-аас Тагнуулын Ерөнхий газрын сөрөг тагнуулын гурван ажилтныг шалгаж, цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан. Харин ТЕГ-ын зүгээс уг мэдээллийг няцааж, сөрөг тагнуулын гурван ажилтныг цагдан хориогүй гэж мэдээлсэн.
ө
“Тусгаар тогтнол” нэвтрүүлгийг шалгаж байна
HERO интертайментаас бэлтгэн хүргэдэг 100 чухал сэдэв нэвтрүүлгийн “Тусгаар тогтнол” ээлжит дугаар олон нийтэд хүрсэн. Тэгвэл уг нэвтрүүлэг нь Эрүүгийн хуулийн 86.1-т заасан “үндэсний эд нэгдлийг бусниулах гэмт хэргийн шинжтэй” болсон тул мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Шалгаж буй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэсэн юм. Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авах гэсэн боловч боломжгүй гэдгийг илэрхийлсэн.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ