Засгийн газрыг огцруулахыг шаардана
Иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн Үндэсний хөдөлгөөнөөс өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.
а
Тэд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц. Мөнхбаяр нарын хэргийг шийдвэрлэсэн Дээд шүүх шийдвэр болон Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төмөр замын царигийн асуудал зэргийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
а
Үндэсний хөдөлгөөний гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн бүрт Засгийн газрыг огцруулахыг хүссэн шаардлагыг хүргүүлж, ирэх долоодугаар сарын 16-ны өдөр шаардлагын хариугаа авна гэдгээ мэдэгдсэн. Мөн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц. Мөнхбаяр нарын хэргийг Дээд шүүхэд хэлэлцэн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Тэгвэл тус холбооны гадаад дахь түншүүд болох НҮБ-ын Байгаль орчны хөдөлгөөн, Азийн нийгэмлэг, Хил хязгааргүй гол мөрөн, Байгаль орчны давалгаа зэрэг олон улсын байгууллагууд мөн эсэргүүцлээ илэрхийлж шаардах бичгийг хамтран хүргэх тухай мэдээлсэн юм.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ