Линекер: Ван Галь агуу юмаа, өөр хэн Ван Персиг суулгах вэ
Английн шигшээ багийн довтлогч асан Гари Линекер дэлхийн аваргын 1/8 шигшээд Голландын баг Мексикийг 2:1-ээр тун ширүүн тулаанд хожсоны гол гавьяаг Луи Ван Гальд өгчээ. Түүний өгүүлснээр маш хүнд үед багийнхаа ахлагчийг суулгаж, түүний оронд дэлхийн аваргад тоглоогүй байсан Клас Ян Хунтелаарыг гаргасан нь их зориг шаардсан хэрнээ тун оновчтой шийдвэр болсныг дурьдсан байна.
“Ван Галь үнэхээр агуу юм. Дэлхий дээр тийм хэцүү үед Ван Персиг суулгаж чадах хүн бий гэж үү. Энэ өрсөлдөөн дүүрэн, сонирхол татсан тоглолт байлаа. Энэ дэлхийн аварга үнэхээр гайхшруулж барахгүй байна. Хөлбөмбөг сонирхдоггүй хүмүүс ийм сайхан тэмцээнийг үзэж ойлгож чадахгүй байгаад нь харамсмаар юм аа” гэж Линекер өгүүлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ