Эмэгтэйн хэвлийд марль үлдээсэн эмч нарын эрхийг хасчээ

img

Кесарев хагалгаа хийлгэж төрсөн эмэгтэйн хэвлийд марль үлдээж оёсон эмч нарын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Нийслэлийн гуравдугаар амаржих газрын эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нарыг гэм буруутайд  тооцож, тэдний эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1.6 жил хорих ял оногдуулжээ. Уг оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд энэ сарын 27-ны өдөр хэлэлцжээ.

ө

Хэргийг сануулахад нийслэлийн Гуравдугаар амаржих газарт 2011 оны есдүгээр сарын 08-ны өдөр кесарев хагалгаа хийлгэж төрсөн иргэн Э.Хонгорзулын хэвлийн хөндийд тухайн үед мэс ажилбар хийсэн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, сувилагч Д.Ганчимэг нар түүний хэвлийн хөндийд марль үлдээсэн. Үүний улмаас хохирогчийн биед хүндрэл өгч 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд хагалгаа хийлгэж гэдсээ тайруулсан байна.

а

Түүний биед ийнхүү хүнд гэмтэл учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.Оюунгэрэл, Д.Батзаяа, Д.Ганчимэг нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр хэргийг шийдвэрлэжээ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ