Боатенг шигшээ багаасаа хөөгдсөн шалтгаанаа тайлбарлав
Кевин-Принс Боатенг шигшээ багаасаа хөөгдөх болсон шалтгааныхаа талаар хэвлэлд ярилцлага өгчээ. Түүнийг дасгалжуулагчийнхаа шийдвэрийг эсэргүүцсэн тул багаас хөөхөөс аргагүйд хүрсэн гэсэн мэдээлэл Ганын хөлбөмбөгийн холбооноос түгээсэн юм. Тэгвэл “Шальке”-гийн хөлбөмбөгч залуу болсон явдалд өөрийн байр сууриа ингэж илэрхийлсэн байна.
6
“Бид бэлтгэл дээр тоглож байлаа. Би Мунтари руу эргээд түүнийг шүүгч хийгээд байгаа эсэхийг лавласан юм. Гэтэл дасгалжуулагч намайг өөрт нь хандаж хэллээ гээд ойлгочихсон. Тэгээд л над руу дайрч, доромжилж эхэлсэн. Мунтари яг үнэндээ юу болсныг тайлбарлахыг хичээсэн ч дасгалжуулагч ойлгохыг хичээгээгүй. Уг нь бүх тоглогч яг юу хэлснийг, хэнд хандсаныг минь сонссон юм. Аппиад надтай харгалдах, надад дургүйцэх зүйл байсан биз. Тиймээс жижигхэн шалтгаар л хөөж орхилоо. Ням гаригт тэгж муудалцсан атал яагаад намайг пүрэв гаригт багаас хөөснийг ойлгохгүй юм. Миний буруу байсан юм бол яагаад маргааш нь намайг хөөчихөж болоогүй юм бэ.
5
Үнэн хэрэгтээ Ганын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй бид уулзсанаас бүх зүйл болсон байх. ОУХХ-ноос явуулсан мөнгө хаана байгааг би ерөнхийлөгчөөс асуутал тэр дорхноо дуугүй гараад явчихсан юм. Хүмүүс биднийг тансаг, тохьтой амьдардаг гэж боддог байх. Бусад багийн тоглогчид дэлхийн аваргын үеэр гэр бүлийнхэнтэйгээ хүртэл байж болж байна шүү дээ. Гэтэл манай багийн нөхцөл байдал аймшигтай. Тиймээс л бид ганцхан оноо авсан юм. Ийм аймшигтай нөхцөлд хүн яаж сайн тоглох вэ дээ. Бэлтгэлийн эхний өдрөөс л төгсгөл хүртлээ аймшигтай байсан. Зочид буудал, нислэгүүд бүгд л дээд түвшинд бус харин сонирхогчийн түвшинд байлаа. Манай онгоц Майамигаас Бразил руу 12 цаг ниссэн. Бид эконом-классаар ниссэн болохоор хөлөө ч сайн амрааж чадаагүй. Мэргэжлийн хөлбөмбөгчдийг ийм нөхцөлд байлгаж болдоггүй шүү дээ. Гэтэл манай Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч эхнэр, хүүхдийнхээ хамт бизнес-классаар нисч байгаа юм. Бразилийн зарим хариуцлагагүй хүмүүс тээшийг минь алга болгочихоод хэд хоног би пүүз ч үгүй байж үзлээ. Үнэхээр аймшигтай. АНУ-ын шигшээтэй тоглохын өмнө муухай гэж жигтэйхэн зочид буудалд байрласан. Яг бассейн шиг өрөө өгсөн болохоор би сольсон” гэж Боатенг болсон явдлыг тайлбарлажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ