Гэрийн буурин дээрээ өлсгөлөн зарлаж байгаа гэв

img

Газар эзэмших эрх давхцан олгогдсоноос болж бусдад гэрээ нураалгасан хоёр өрхийн эзэд хэвлэлийнхэнд хандлаа. Тэд гэрээ нураалгаснаас хойш буюу энэ сарын 24-ний өдрөөс бага насны хүүхдүүдтэйгээ гадаа хонож байгаа аж. Мөн гэр орноо сүйтгүүлж, дарамтанд өртсөн иргэд гэрийн буурин дээрээ өлсгөлөн зарлаж буй гэнэ.

ө

Уг айлуудын амьдарч байсан газрыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаатан О.Одсүрэн гэгчид давхардуулан олгосноос ийм асуудал үүсээд буй юм байна. Хохирсон иргэн Л.Лхагвасүрэн “Манайх Зайсангийн энгэрт олон жил амьдарч байгаа. Гэтэл газар давхардаж олгосноос болж ийм юм болж байна. Бидэнд сэтгэл санааны болон эд хөрөнгийн их хохирол учирсан. Өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн газарт баримтуудаа өг гэж дуудаад очиход О.Гүндалай “Чамайг би ална, газраас арчина тэгэхгүй бол би хэний хүү болох бол доо” зэргээр цагдаагийн өмнө заналхийлсэн. Бид албан тушаалтан эрх мэдэлтнүүдийн өмнө хүчин мөхөсдөж байна” гэж ярилаа. Мөн тэдний гэрийн эд хогшил эвдэрч, зарим үнэт эд зүйл алга болсон гэнэ.

а

Харин газар давхардаж олгогдсон, бусдын гэрийг сүйтгэж, дарамтлаад байгаа гэгдэж буй  O.Одсүрэн уг айлуудыг нүүлгэхээр шүүхэд өргөдөл гаргасан байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ