Наадмын тасалбар ирэх сарын 6-наас худалдаанд гарна

img

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр батлагдан гарсан. Наадам  ирэх долоодугаар сарын 7-нд Урианхай сурын харваагаар эхэлнэ.

а

Харин Үндэсний их баяр наадмын нээлтийн  ажиллагаа  долоодугаар сарын 11-ний 11:00 цагаас эхэлнэ. Энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” зохиомжоор толилуулахаар Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байгаа билээ.

ө

Наадмын нээлт үзэх тасалбарыг долоодугаар сарын 6-наас Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ. Тасалбарын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч16 000, 20 000, 24 000 төгрөг байх аж.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ