Багануурын Засаг даргаар Б.Бямбадоржийг томилжээ

img

Нийслэлийн Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хуралдаж, дүүргийн Засаг дарга М.Гончигжавыг огцруулах асуудлыг 22 хүний саналаар буюу 100 хувь дэмжжээ.

х

Түүний оронд ИТХ-ын даргаар ажиллаж байсан, дүүргийн АН-ын дарга Б.Бямбадоржийг томилсон байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн Засаг даргын ажлыг хүлээлцсэн гэж мэдээллээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ