Улаанбаатарт 27 хэм дулаан

img

Ойрын хоногуудад төвийн зарим нутгаар аадар бороо орж болзошгүй тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, ард иргэдэд анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зарим нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

g

Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 26-28 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ