Хаврын чуулган завсарлана

img

УИХ-ын хаврын чуулган завсарлана. Өнөөдөр болох нэгдсэн хуралдааны дараа чуулганыг хаах юм. Хаврын чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар нэлээн олон асуудлыг хэлэлцэх нь.

g

Тухайлбал, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй төслийг хэлэлцэх юм байна.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ