Суарес уучлалт гуйж, дахиж хүн хазахгүй гэж амлалаа
Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарес дэлхийн аваргын хэсгийн тоглолтод Италийн хамгаалагч Жоржо Кьеллиниг хазсандаа албан ёсоор уучлалт гуйгаад дахиж хүн хазахгүй гэж амлажээ.
1
“Хэдэн хоногийн турш гэртээ суусны эцэст би бага зэрэг тайвширч, Италийн эсрэг тоглолтын үеэр юу болсон талаар тунгаах боломжтой боллоо. Сүүлийн хэдэн өдөр үнэнд төдийлөн нийцэхгүй олон мэдээлэл тархсан ч гэсэн би адилхан хөлбөмбөгчийн хувьд Жоржо Кьеллини хазуулж, золиос болсныг хэлэхийг хүсч байна. Үүнтэй холбогдуулан болсон явдалд ихэд харамсаж буйгаа илэрхийлж байна. Мөн Жоржо Кьеллини болон хөлбөмбөгийн нийт гэр бүлийнхнээсээ уучлалт гуйя. Олон нийтэд хандан дахин ийм үйлдлийг давтахгүй гэдгээ амлаж байна” хэмээн Суаресийн албан ёсны мэдэгдэлд дурьджээ.
1
Суарес өрсөлдөгчөө хазсаныхаа төлөө шигшээ багийнхаа 9 тоглолтыг өнжихөөс гадна ойрын дөрвөн сарын хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулсан. Тэрбээр урьд нь ч хэд хэдэн удаа хөлбөмбөгийн талбайд өрсөлдөгчөө хазаж, олон тоглолтоор торгуулж байсан юм.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ