Кьеллини: Суаресийн шийтгэлийг зөөлрүүлээсэй

img

Италийн шигшээ багийн хамгаалагч Жоржо Кьеллини дэлхийн аваргын хэсгийн тоглолтод Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарест мөрөө хазуулсан ч гэсэн шийтгэлийг нь зөөлрүүлэхийг хүсч буйгаа мэдэгджээ. “Би тэр явдлыг мартчихсан. Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүний шийтгэлийг зөөлрүүлээсэй гэж хүсч байна” хэмээн Кьеллини твиттертээ бичжээ.

1

Гэхдээ ОУХХ Суаресийг нэг биш хэд хэдэн удаа өрсөлдөгчөө хазсан тул шийтгэлийг нь зөөлрүүлэхгүй байх магадлал их байгаа юм. Дэлхий даяар олон зуун сая хүүхэд, залуус хөлбөмбөг шимтэн үзэж байхад бүдүүлэг үйлдэл гаргасан нь Суаресийн шийтгэлийг зөөлрүүлэхгүй байх гол шалтгаан болж байгаа тухай ОУХХ-ны төлөөлөгч мэдэгдээд байгаа. Гэвч Суарест давж заалдах, шийтгэлээ зөөлрүүлүүлэх боломж бас бий.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ