Өнөөдөр болох үйл явдлын тойм

“Khaan Quest 2014” олон улсын цэргийн хээрийн сургуулийн хаалтын ёслолын ажиллагаатай. Энэхүү ёслолд Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нарын төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирнэ.
а
Чингисийн талбайд
08:00 – 10:00 цагт “Ашигт малтмалын хуулийг буцаан тат” гэсэн нэртэй жагсаал болж байна. Жагсаал талбайн төвд Сүхбаатар жанжны хөшөөний арын том тугнаас урагш талбайн 2 талаар зам дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саад учруулахгүйгээр зохион байгуулагдана.
х
“Туушин” зочид буудлын “ “Соёмбо 3” хурлын өрөөнд
10:30 цагт Оксфорд Бизнес Групп нь “Тайлан: Монгол Улс 2014” тайлангийнхаа нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
а
БОНХЯ-ны ХААН танхимд
11:00 цагт "Туул голын онцгой хамгаалалтын бүсийн дагуу хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийнэ.
х
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Ногоон хөгжил” ТТБ болон Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдэл хамтран “Алун гуа хатан ижий-Эв нэгдэл” яруу найргийн наадам зохиох болсон тухайгаа танилцуулна.
х
"Blue sky" цамхагт
12:00 цагт Монголын Боловсрол их, дээд сургуулиудын үзэсгэлэн яармаг болно. Үзэсгэлэнд төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр, гадаадын их дээд сургуулиуд оролцоно. Утас: 99003707, 99037871
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ