Дэлхийн ноймор нэг алан хядагчаар нэрлэв
Иракийн хэт даврагч “Левантын лалын улс” бүлэглэл өчигдөр албан ёсоор Халифийн вант улс байгуулсанаа мэдэгдсэн билээ. Тус улсыг 45 настай Абу Вакр-аль Багхади удирдахаар болсон юм. Энэхүү вант улсын газар нутаг Сирийн хойд хэсгээс, Иракийн баруун хойд хэсгийг хамарч буй. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр дэлхийн ноймор нэг алан хядагчийг Халифийн вант улсын тэргүүн Абу Вакр-аль Багхади хэмээн мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Ерөнхийлөгч хэлэхдээ “Осама Бин Ладен үеэ өнгөрөөсөн. Энэ эрхэм дэлхийн олон гэмгүй иргэнд гай учруулсан ч гэлээ вант улс байгуулаагүй. Харин Абу Вакр-аль Багхадигийн төсөөлөлдөө бий болгосон вант улс АНУ болон олон улсад түгшүүрийн харанга дэгдээж байна. Түүний гарт буу байна, бас дайчид байна. Миний бодлоор нэрнээс нь өөр үнэнгүй энэ залуу дэлхийн ноймор нэг алан хядагч боллоо” гэжээ. Харин Керри “Түүнийг хурдан устгахгүй бол олон мянган Ирак иргэнд аюул учруулах болно” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ