Авто машины граж шатав

img

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Авто дизель” ХХК-ийн 30х20 метрийн хэмжээтэй 30 автомашины гражын дээвэр шатжээ. Граж дотор байсан 01-96 УБЧ улсын дугаартай “Toyota Land cruiser-75” маркийн автомашин, 07-88 УБЯ улсын дугаартай “Delica” маркийн автомашинууд бүрэн, 16-39 УБИ улсын дугаартай “Isuzu” маркийн автомашин, 60-91 УНК улсын дугаартай “Grand mark-II” маркийн автомашин, 45-04 УНЗ улсын дугаартай “Toyota kauger” маркийн автомашинууд шатаж байсан байна. Энэхүү ослын газарт  аврах гал унтраах 26-р ангийн тасаг, нэмэлтээр  аврах гал унтраах 10 дугаар ангийн тасаг ажиллажээ. Уг гал түймрээс 11 машиныг хамгаалж чадсан байна.  Гал юунаас болж гарсаныг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа юм. Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ