Хулгайлагдсан хөвгүүдийн цогцос олджээ

img

Энэ сарын 15-нд Израйль, Иорданы хилийг заагладаг Вест Банкаас дүүргээс алга болсон 17-19 насны гурван хөвгүүний цогцос олдсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Цагдаагийхан тэдний цогцсыг Израйлийн баруун хэсэгт орших Хеброн мужийн Халхул хотоос олжээ.

Тус улсын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэхүү аллагад Палестины “Хамас” бүлэглэлийг буруутгаж, дайчдыг баривчлан мэдүүлэг авч эхэлсэн байна.

“Хамас” бүлэглэлийн тэргүүн Ахмед Саид Халил аль-Жабари энэ хэрэгтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдээд, баригдсан дайчдыг суллахыг шаардсан аж. Өнөөг хүртэл ямар зорилгоор дээрх хүүхдүүдийг хулгайлсан нь тодорхойгүй байгаа юм.

Хүүхдүүдийг алга болсоноос хойш “Хамас” бүлэглэлийн 400 орчим дайчдыг баривчилж, Халхул хотод хөл хорио тогтоосон билээ.

Ерөнхийлөгч Реувен Ривлин амиа алдсан хөвгүүдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, тэдний хариуг заавал авахаа амлажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ