Наадмын бэлтгэл ажил 5-нд дуусна

img

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай  танилцлаа.

g

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг шинэчилж байгаа ба 13600 суудал шинээр суурилуулахаас 4500 нь бэлэн болсон байна.   Ингэснээр цэнгэлдэхийн суудлыг 55 жилийн дараа шинэчилж байгаа аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотно болон гадна засал чимэглэлийн ажил үргэлжилж байна. Хүй долоон худгийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн жилийн наадмын өмнө эхэлсэн. Энэ жил үргэлжилж, 500 автомашины зогсоол, нийтийн бие засах газар, явган хүний зам талбай зэргийг нэмж байгуулж байгаа юм.

g

“Улаанбаатар-Амгалан” өртөөнөөс Давааны өртөө хүртэл төмөрзамын автобус өдөрт 4 удаа явах бөгөөд 60 гаруй км урттай энэ замд 60 орчим минут зарцуулж байгааг албаны хүмүүс танилцууллаа. Давааны өртөөнөөс морь барианы талбай хүртлэх 2,3 км замд Монголд үйлдвэрлэсэн “Эко” автобус наадамчин олонд үнэ төлбөргүй үйлчилнэ. Хүй долоон худагт автозогсоол, үйлчилгээний талбайг морь барианы газартай холбосон засмал зам барих ажил хийгдэж байна. Төв цэнгэлдэх болон Хүй долоо худгийн наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа ба бэлтгэл ажлыг чанартай гүйцэтгэж, энэ сарын 5 гэхэд дуусгасан байхыг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болгожээ.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ