Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг өнөөдрөөс олгоно

img

Үндэсний их баяр наадмын үеэр аж ахуйн нэгж, иргэд  900 цэгт худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Үүнээс Төв цэнгэлдэх хүрээлэнд 600 цэг, Хүй долоон худагт 300 цэг байх бөгөөд 70 орчим хувь  нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх цэг байна гэж Захирагчийн албанаас мэдээлсэн.

g

Худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийн зөвшөөрлйиг өнөөдрөөс энэ сарын 05-ныг хүртэл харьяа дүүргийн холбогдох хэлтсээс олгоно. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй, хаяг шошгын стандартын шаардлага хангасан байх ёстой аж.

g

Мөн зөвшөөрөл олгоогүй цэгт худалдаа үйлчилгээ эрхлэхийг хатуу хориглох юм байна.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ