З.Энхболд: Сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа 1.40 цаг хойшилж эхлэв. Энэ нь УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан холбоотой аж. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдааны эхэнд “Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр. Тиймээс шахуу ажиллана. Цаг сунгаж ажиллана шүү. Хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлэг зэрэг асуудлууд байгаа. Тиймээс чуулганы завсарлагаанаар байнгын хороо хуралдаад чуулган буцаж хуралдана ” гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд гишүүддээ урьдчлан сануулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Цог:
6
-Өнөөдөр хаврын чуулган завсарлах нь. Хаврын чуулганаар хэлэлцэх хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Өршөөлийн тухай хуулийн төсөл. Өргөн бариад 1,5 жил боллоо. 9000 хоригдлын 3000 нь өршөөгдөх гээд хүлээгээд сууж байна. Эхнэр хүүхэд, ар гэр нь хүлээж байна. Хоёрдугаарт, ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой. Хуулиараа 14 хоногийн дотор хэлэлцэх байдаг. Яагаад энэ асуудлыг хэлэлцэхгүйгээр завсарлуулж болох юм уу гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд:
6
-Өршөөлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцсэн. Сайдыг огцруулах асуудлаар АН-ын бүлгийн авсан завсарлага дуусаагүй. Тийм учраас урагшлуулж оруулах боломжгүй гэв.
6
Ийнхүү чуулганы хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг танилцуулаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж эхлэв.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ