Наадмаар тав хоног амрах хуулийг батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үүний дараагаар Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслөөр Үндэсний их баяр наадмаар гурав хоног амардгийг тав болгож өөрчлөхөөр тусгасан. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариулж байна.
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Долдугаар сарын 10 амралтын өдрөөр орж байгаа юу? Учир нь баярын өмнөх өдөр ажил хийх хүн бараг байдаггүй. Баярын бэлтгэл хийгээд.
-Төсөл санаачлагач долдугаар сарын 11, 12, 13 дээр нэмээд хоёр хоног оруулсан байсан. Долдугаар сарын 10 ажлын өдөрт орно.
6
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Сүүлийн үед амралтын өдрийг нэмэх тухай их орж ирж байна. Наадам таван өдөр, Цагаан сар гурав, Монгол бахархлын өдөр бас амарна. Амралтын өдрийн тоог нэмээд л байх уу. Энэ балансаа тооцож байна уу?
-Үүнийг байнгын хороон дээр судална.
6
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Монгол Улс ажлын нэг өдөр хичнээн төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм бэ? Амарсан өдрийн бүтээмжээ ажлын өдрүүдээрээ нөхөж чадах уу?
-Ажлын өдрөөс амралтад шилжиж байгаа нэг өдөрт хичнээн хэмжээний бүтээмж, бүтээх үйл ажиллагаа алдагдаж байна вэ гэдэг талаар одоохондоо судалгаа гаргаагүй байна. Амралтын өдөрт шилжүүлж байгаа нь давуу болон сул талтай байгаа. Албан ажил хөөцөлдөж байгаа хүмүүс амралтын хоногт хугацаа алдан талтай. Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд нөлөө байгаа байх.
6
Байнгын хороо уг төслийг анхны хэлэлцүүлгээр дэмжих санал гаргасныг гишүүд дэмжив. Хуулийн төслийг батлах санал хураалт гишүүдийн 63,8 хувийн саналаар дэмжигдэв.
6
Ийнхүү Үндэсний их баяр наадмаар тав хоног амрахаар боллоо.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ