Өргөмжит консулын нээлтийн ажиллагаа болжээ

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух өргөмжит консулын нээлтийн ажиллагаа болжээ. Өргөмжит консулаар томилогдсон Белградын Анагаах ухааны их сургуулийн Ортопедын мэс засал, гэмтэл согог судлалын факультетын тэргүүн, тус их сургуулийн Клиникийн төвийн захирал, Сербийн гэмтлийн мэс заслын нэрт эмч, доктор, профессор Марко Бумбашеривечийн Өргөмжит консулын нээлтийн үйл ажиллагаа өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр Белград хотноо болжээ.

а

Өргөмжит консулын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Серби Улсад суугаа Элчин сайд Т.Ганди, Сербийн Гадаад харилцааны дэд сайд Драган Момцилович, ГХЯ-ны Ази, Австрали болон Номхон далайн газрын захирал Милисав Паич, Өргөмжит консул Марко Бумбашеривеч болон Сербийн төр, засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, спорт, аялал жуулчлал, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон байна.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Т.Ганди, Дэд сайд Драган Момцилович, Өргөмжит консул Марко Бумбашеривеч нар үг хэлж, Өргөмжит консулд шаардлагатай материалуудыг гардуулан өгчээ. Доктор, профессор Марко Бумбашеривеч БНСербиУ-д ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тэрээр Сербид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах. Мөн Монгол-Сербийн хоорондын одоогийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх. Монгол Улсыг Сербид сурталчилан таниулах талаар ажиллах ба Сербийн төр, засгийн байгууллагаас түүний үйл ажиллагааг бүх талаар дэмжин туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай ГХЯ-аас мэдээллээ.

х

Түүнчлэн нээлтийн арга хэмжээний өмнө Элчин сайд Т.Ганди, Өргөмжит консул Марко Бумбашеривеч-тай уулзаж Сербийн тэтгэлэгээр сурах Монгол оюутны одоогийн тоог бууруулахгүй өсгөн нэмэгдүүлэх. 2014-2015 онд хоёр тэтгэлэгт оюутан сургах асуудлыг эн тэргүүнд анхааран дэмжлэг үзүүлэн ажиллах хүсчээ. Мөн Өргөмжит консулын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах ЭСЯ-ны саналыг гардуулан өгч, Өргөмжит консултай хамтран ажиллах Ойлголцлын Протоколд гарын үсэг зуржээ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ