Хуульчийн мэргэжлийн шалгалтыг ХЗЯ зохион байгуулна

img

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулинд Хуульчийн шалгалтыг Хуульчдын холбоо зохион байгуулахаар заасан. Тэгвэл энэ жил хуульчдын мэргэжлийн шалгалтыг хуульчдын холбооноос зохион байгуулахгүй юм байна.

ө

Тодруулбал, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Хуульчдын холбоо нь энэ чиг үүргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр зохицуулсан аж. Тиймээс 2014, 2015 онууд буюу 2016 оноос өмнөх шалгалтуудыг Хууль зүйн яамнаас зохион байгуулах юм байна. Харин Хуульчдын холбооны зүгээс шалгалтын зохион байгуулалтад оролцох аж.

ө

Харин Хууль зүйн яамнаас хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ба журам батлагдсаны дараа хуульчийн шалгалтыг хэзээ зохион байгуулах нь тодорхой болох гэнэ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ