Хэрэглэгч дугаартайгаа шилжих эрхтэй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

ах

Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгчөөс 16, УИХ дахь АН-ын бүлгээс 28, МАН-ын бүлгээс 37, “Шударга ёс” эвслийн бүлгээс 42 хуулий төслийн санал ирүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас хариулт авлаа.

өа

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

өа

-Зарим хуулийн төсөл нэг өдрийн дотор өргөн баригдаад долоо хоногийн дотор батлагдаад явж байна. Гэтэл зарим нь жилээр хойшилж байна. Яагаад гишүүдийг ялгаварлан үзэж, хуулийн төслүүдийг нь оруулдаггүй юм бэ?

өа

-Би хуулийг л баримталсан. УИХ дахь “Шударга ёс” эвсэл намрын чуулганаар хэлэлцүүлэх 42 хуулийн төсөл санал болгосон. Өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Гэвч хэлэлцэгдэж амжсангүй. Тиймээс намрын чуулганаар “бусад” гэсэн жагсаалтад оруулаад хэлэлцээд явах боломжтой.

өа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

өа

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлахгүйгээр эрүүл мэндийн шинэчлэл явагдахгүй. Яагаад энэ хуулийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасангүй вэ? Мөн Малчдыг нийгмийн даатгалд хамруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.

бө

-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол яах аргагүй хэлэлцэх хууль мөн. Байнгын хороогоор хэлэлцэх үед нэмж зарчмын зөрүүтэй санал гарсан. Тиймээс “бусад” гэсэн жагсаалтад оруулж болно.

бө

УИХ-ын гишүүн Л.Цог:

өб

-Өршөөлийн хууль хэд хэдэн чуулган дамжлаа. Яагаад намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасангүй вэ?

өа

-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын “бусад” гэсэн жагсаалтад багтсан байгаа.

бө

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

бө

-Би хэлэлцэх асуудлын төлөвлөлт дээр санаа зовоод байна. Хүүхэд төрнө гэдэг шиг Төсвийн хууль намрын чуулганаар гарцаагүй хэлэлцэгдэнэ. Үүнийг жагсаалтад оруулах хэрэгтэй юу. Эсвэл нэгдүгээрт  нь жагсааж байх юм уу. Мөн хуулийн төслийн санаачлаад оруулж ирэн жагсаадаг. Гэтэл чуулганы хаалтын үеэр уг хуулиуд нь хэлэлцэгдэж амждаггүй. Тэгэхээр УИХ муу ажилласан болдог. Тиймээс   энэ олон хуулийн нэр бичсэнээс хэлэлцэх асуудлуудаа л жагсаавал ямар бол.

өа

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:

өа

-Өршөөлийн хууль намрын чуулганаар батлагдвал маш хүндрэлтэй.  Хохирол төлсөн эсэхийг тооцох, ялыг нь багасгах гээд олон ажил хийгдэнэ. УИХ-д болчимгүй зүйл их байна. Шийдээд явж болох асуудлыг заавал хүнд сурталд оруулмааргүй байна. Олон хууль энэ байдлаар гацаж байгаа нь нийгмийн шүүмжлэлд өртөж байна.

өа

Гишүүд ийнхүү уг тогтоолын төслийг хэлэлцсэний дараагаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хороо уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна. Уг хуулийн төслөөр дугаартайгаа шилжих асуудлыг тусгасан байна.

өа

Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх тохиолдолд одоогийн ашиглаж буй дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах боломжийг олгодог үйлчилгээ аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч өөр оператор компанийг сонгон (өөр оператор компанид шинээр бүртгүүлэн) шинээр хэрэглэгч болох үедээ шилжин очиж буй үйлчилгээ эрхлэгчээс дугаар авалгүйгээр одоо ашиглаж буй хуучин дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжтой болох юм байна.

өа

1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн байна. 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлжээ.

өа

Гишүүд уг хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

бө

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ