Ази, Африкийн багууд бүгд дэлхийн аваргаас хасагдлаа

img

Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ази, Африкийн төлөөлөл болсон улсуудын шигшээ баг бүгд хасагдаад байна. Азиас Япон, Өмнөд Солонгос, Иран мөн далайн орнуудаас Асвтрали дэлхийн аваргын хэсгийн тоглолтод оролцсон ч дараагийн шатанд шалгарч чадсангүй. Өмнөд Солонгосын шигшээ багийг Инчоны нисэх онгоцны буудалд буухад хөгжөөн дэмжигчид нь зөөлөн чихэр шидэж, дургүйцлээ илэрхийлсэн тухай мэдээлэл байна.

1

Африкаас Гана, Алжир, Нигери, Кот-д`Ивуар, Камеруны таван баг оролцсоноос Камерун, Гана, Кот-д`Ивуарын шигшээ хэсгээсээ гарч чадаагүй бол Нигери, Алжирийн шигшээ баг 1/8 шигшээд шалгарсан ч өрсөлдөгчдөө ялагдснаар нутаг буцахаар болов.

1

Ийнхүү одоогоор шөвгийн наймд зургаан баг шалгараад буйд Европын 3, Өмнөд Америкийн 2, Хойд Америкийн нэг баг байна. Өнөө шөнө Бельги-АНУ, Аргентин-Швейцарийн аль хожсон хоёр баг нь шөвгийн наймд нэмэгдэх юм.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ