Үерт голд живж амиа алджээ
Ойрын өдрүүдэд хур бороо элбэгтэй байгаагаас голын усны түвшин үерийн аюулд хүрээд байгаа. Үүний улмаас өчигдөр гурван хүний амь нас хохирсон байна. ө Тодруулбал, Баянхонгор аймагт нэг хүн, Өвөрхангай аймагт хоёр хүн үерлэсэн голын усанд насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд иргэдийг голын ойр орчимд амарч зугаалахгүй байх, гол гатлахдаа гарц гармаар гарахыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. ө Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ