63 шүүгдэгчтэй авлигын хэргийг шүүх хурал хойшилжээ
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багш, оюутнуудад холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд болох байсан боловч хойшиллоо.
а
Уг хэрэг нь одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан байна. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан зэргээр буруутгагдаад буй гэнэ.
а
Мөн зарим оюутан Эрүүгийн хуулийн 268.2 буюу авлига өгөхийг давтан үйлдсэн хэрэгт буруутгагдсан байна. Энэхүү хэрэг нь 63 шүүгдэгч, 36 өмгөөлөгчтэй ба хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхэнийг оролцуулаад шүүх хуралд 200-аад хүн оролцохоор байгаа учир ШЕЗ-ийн хурлын танхимыг сонгож шүүх хурлыг товлосон аж. Өчигдөр зарлагдсан шүүх хурал шүүгдэгчдийн ирц дутуугаас хойшилсон байна.
а
Энэ талаар уг хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж байгаа өмгөөлөгч Г.Батбаяр “Хэрэгт холбогдсон оюутнууд нь 2012 оны хичээлийн жилд III, IV ангийн оюутнууд байсан ба тус ондоо болон өнгөрөгч 2013 онд бүгд сургуулиа төгссөн. Сургуулиа төгссөнийхөө дараа гэмт хэрэгтэн болж магадгүй байна” гэж ярилаа.
ө
Уг хэргийн шүүх хурал энэ сарын 23-ныг хүртэл хойшилсон ба тус өдөр ШЕЗ-ийн байранд болох аж.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ