Камеруны шигшээ “найраа” хийсэн эсэхийг шалгаж эхэлжээ

img

Дэлхийн аваргын А хэсгийн Камерун-Хорватын багийн тоглолтод “найраа” хийсэн гэх мэдээлэл түгээд байгаа тул шалгалт явуулж эхэлжээ. Өмнө нь “найраа”-ны хэрэгт буруутгагдаж байсан сингапур эр Уилсон Раж Перумал тус тоглолтын өмнө фэйсбүүк хуудастаа “Хорват Камеруныг 4:0-ээр хожно. Мөн Камерунаас нэг тоглогч талбайгаас хөөгдөнө” гэж бичсэн ажээ.

Гэтэл тоглолт үнэхээр 4:0-ээр хорватуудын хожлоор өндөрлөснөөс гадна 40 дэх минутад Камеруны хөлбөмбөгч Алекс Сонг улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм.

Одоогоор Камеруны шигшээ багийн долоон хөлбөмбөгчнийг “найраа”-нд орсон байж магадгүй хэмээн сэжиглэн, шалгаж эхлээд байгаа юм байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ