Шварценеггер найз бүсгүйтэй болов
Холливуудын нэрт жүжигчин 66 настай Арнольд Шварценеггер найз бүсгүйтэй болжээ. Тэрбээр найз бүсгүй 39 настай Хеатер Миллиган гэгчтэй Нью Орланда хотоор зугаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээлэв.
Тэд хотоор унадаг дугуйгаар зугаалж, далайн эрэг дээр амарцгаажээ. Хосууд өнгөрсөн сараас эхлэн болзож эхэлсэн бөгөөд Калифорина хотод хамт амьдардаг гэнэ.
Шварценеггер, Миллиган нар “Дийлдэшгүй” уран сайхны киноны зураг авалтын үеэр танилцсан тухай жүжигчиний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн 2011 онд Шварценеггер нууц амрагийн дуулианаас болж 30 жил хамт амьдарсан эхнэр Мария Шрайверээс салсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ