Голын усанд машинаа угаавал жолоодох эрхийг хасна

img

Туул голын сав газрын захиргаанаас голын хамгаалалтын бүсэд шалгалт хийж, шөнийн эргүүл ажиллаад нэг сар өнгөрч буй юм байна. Шөнийн эргүүл нь оройн 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл тусгай хамгаалалтын бүсэд ажилладаг аж. Энэ үеэр олон зөрчил илэрсэн ба түүний талаарх мэдээллийг өнөөдөр БОНХЯ-аас сэтгүүлчдэд өгсөн юм.

а

Тухайлбал, Гачуурт тосгоны суурьшлын бүсийн дагуу, Баянзүрхийн гүүрний ойролцоо  ахуйн чанартай хог хаягдал их хаясан. Зайсан, Яармагийн гүүр, Сонгинохайрхан дүүрэг,  Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын урд хэсгээр ахуйн болон барилгын хур хог хаягдал хаясан нь илэрсэн байна. Мөн Сүхбаатар дүүргийн  нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Дунд гол руу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн машин бохир ус асгасан нь тогтоогджээ.

а

Ингэснээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл рүү Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын албан тоот, Мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг хүргүүлсэн байна. Ер нь байгаль орчин бохирдуулж байгаа хүмүүст тавих хяналт шалгалтын эрхзүйн орчин  тодорхойгүй байгааг албаны хүмүүс хэлж байсан. Тиймээс  цаашид хамгаалалтын бүсэд гарч байгаа шөнийн эргүүлийг барилгын ажил дуусах үе буюу есдүгээр сар хүртэл ажиллуулж  хувь хүн, аж ахуй нэгжийн байгальд учруулсан хохирлыг усны үнээр тооцон төлүүлэх шаардлагатай гэж үзэж буй аж.

а

 "Хамгаалалтын бүсэд асгасан хогийг эргүүлж ачуулдаг"

ө

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Туул голын бохирдлыг судлах ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх жилийн хоёрдугаар сард судалгааны дүн нь гарч бодит ажил болон хэрэгжиж эхлэх аж. Дулааны улиралд иргэд голын усанд машинаа угаах явдал их гарч байгаа учраас Туул голын сав газрын захиргаанаас тэдгээр хүмүүсийг нарийн шалгаж машин жолоодох эрхийг нь хасах  арга хэмжээ авч байгаагаа хэлсэн юм.

а

Зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим гарцыг нь хаах хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлээд буй аж. Түүнчлэн Туул гол руу хог хаягдал тээвэрлэн ирж шөнийн эргүүлд баригдсан иргэн, аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон нийтэд ил болгох гэнэ.

х

Мөн Эргүүл хийх явцад хамгаалалтын бүсэд хог хаягдал асгахаар ирсэн болон хог асгаж байгаа иргэн аж ахуй нэгжээр хогийг нь буцааж ачуулдаг байна.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ