Гишүүд хуушуурдаж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас гурвантаа өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн ажлын хэсгийг энэ удаад Ц.Нямдорж гишүүн ахалжээ.

fg

Тэрбээр хуулийн төслийг хэлэлцэж байх үед  “Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс баялгаа бусдад алдах мэтээр  өөд өөдөөсөө харж сууж байгаа цусгүй гүтгэлэг явуулдгаа  зогсоох хэрэгтэй” хэмээж байлаа.  Гишүүд уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт тавьж, саналаа хэлсний дараа зарчмын зөрүүтэй санал хураалт явуулсан юм. Ингээд уг хуулийн төслийг баталлаа.

fg

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр. Тиймээс гишүүд завсарлагагүйгээр  хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, хуулийн төслийг  яаравчлан хэлэлцэж байна.  УИХ-ын дарга З.Энхболд цаг хугацаа хэмнэх үүднээс чуулганы танхимын гаднах үүдэнд үдийн цайгаа барихыг санал болгосон юм.  Үдийн хоолоор гишүүд хуушуурдахаар  захиалга өгсөн. Нэг гишүүн гишүүн 5-10 хуушуурын захиалга өгсөн юм.

fg

Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэх явцад УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хуушуур ирсэн болохыг мэдэгдэв.  Ийнхүү гишүүд хуралдааныхаа завсар хуушуур зооглож байна.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ