Ж.Батзандан Хууль зүйн байнгын хороог орхино

img

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар өрсөлдөж байгаа.

өа

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх бүрт АН-ын зүгээс удаа дараалан завсарлага авч байгаад УИХ-ын гишүүн Ж.Батзандан бухимджээ. Тиймээс ч   Хууль зүйн байнгын хорооноос гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлжсэн байна.

өа

Тэрбээр “Байнгын хорооны даргыг сонгох асуудалд АН гурван  удаа, МАН нэг удаа  завсарлага авлаа. Хуулийн дагуу Байнгын хорооны даргыг сонгох асуудал шударга өрсөлдөх боломжийг хааж байна. Иймд цаашид энэ байнгын хорооны гишүүнээр ажиллахгүй гэдгээ мэдэгдэж, гарах хүсэлт хүргүүлсэн”  гэв.

бө

Харин түүний хүсэлтийг байнгын хорооны гишүүд нь хэрхэн хүлээн авах бол?

бө

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ