Канцлер шигшээ багаа магтав

img

Герман-Алжерийн шигшээ багууд өнгөрсөн шөнө хасагдах шатны тулаанаа хийж, 2:1 харьцаатай Германы ялалтаар өндөрлөсөн билээ. Шигшээ багийнхаа бүх тамирчинд сэтгэл хангалуун буйгаа канцлер Ангелиа Маркель илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэрбээр “Шигшээ багийн довтлогч Андре Шюррле болон хагас хамгаалагч Месут Озил нарт баярлалаа. Гоол оруулсанд чинь талархаж байна. Германы ард түмэн та нараар бахархаж байна, хөвгүүдээ. Одоо хоёрхон шат. Шөвгийн дөрөв, финаль. Миний бодлоор Германы хөлбөмбөгийн шигшээ баг үнэхээр гайхалтай. Та нар аварга авч чадна.  Итгэлтэй байна. Эх орныхоо нэрийн өмнөөс гүй, гоол оруул, ял, төрийн дууллаа эгшиглүүл” гэж хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ