Хоцорсон шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт аваагүй байна
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчдаас энэ жилээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахаар болж, өнгөрөгч зургаадугаар сарын 14-ний өдөр уг шалгалт орон даяар зохион байгуулагдсан.
ө
Гэвч 1500 гаруй шалгуулагч монгол хэл, бичгийн шалгалтыг өгөлгүй хоцорсон. Эдгээр шалгуулагч “Элсэлтийн ерөнхий шалгалтын журам”-ын дагуу ЭЕШ-нд орох эрхгүй болсон. Харин тэднийг ЭЕШ-нд нь оруулаад, их дээд сургуулийн хуваарь дуудаж эхлэхээс өмнө монгол хэл, бичгийн шалгалтанд оруулах шийдвэрийг Элсэлтийн ерөнхий шалгалтын комиссоос гаргасан гэж БҮТ-өөс мэдээлж байсан.
ө
Тэгвэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд их, дээд сургуулийн бүртгэл эхэлж байна. Үүнтэй холбогдуулан монгол хэл, бичгийн шалгалтыг хоцорсон шалгуулагчаас авсан эсэхийг БҮТ-өөс тодруулахад “Аваагүй байгаа. Шалгалт авах хугацаа нь товлогдоогүй байна” гэдэг хариулт өглөө.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ