Төмөр замын асуудлаар хаалттай хуралдаж байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ашигт малтмалын хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

q

Харин одоо Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар  Зам тээврийн яам нь БНХАУ-ын холбогдох газруудтай төмөр замын асуудлаар хэлэлцээр хийж байгаа энэ үед хуралдааныг хаалттай хийх шаардлагатай хэмээн санал хэлсэн. Түүний саналыг  гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжсэн тул УИХ-ын чуулган хаалттай горимоор хуралдаж байна.

sa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ