УИХ-ын нэгдсэн чуулган түр завсарлалаа
УИХ-ын нэгдсэн чуулган дөнгөж сая түр завсарлалаа. Эдийн засгийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэж дуусаад УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг дахин үргэлжлүүлэх юм байна.
s
Үдээс өмнөх хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэж завсарлага аваад байсан бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийхээр бэлтгээд байгаа нь энэ юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороод хэлэлцсний дараа УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжлэн хуралдана.
ы
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ