Царигийн асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцэж байгаад чуулган түр завсарлаад байна. Хаалттай хэлэлцсэн энэхүү асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
ы
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад “Транзит тээврийн нөхцлийг тохирч, гэрээг амжилттай хийж дуусах хүртэл асуудлыг хойшлууллаа. Тэгэхээр одоо Засгийн газар ажлаа хийнэ гэсэн үг. Монголын бараа далайн боомт дээр очихдоо хөнгөлттэй нөхцөл эдлэх хүртэл буюу гэрээгээ тэгж тохирсон тохиолдолд хэлэлцэхээр боллоо. Угтвар нөхцөлөө авч чадаагүй байж өнөөдөр нарийн царигтай төмөр зам тавина гэж аманд нь унаад байж болохгүй гэдгийг ярилцсан” гэлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ