Месси: Амархан хожчихно гэж хэн ч ам гараагүй шүү дээ

img

Дэлхийн аваргын 1/8 шигшээд Швейцарийн багийг тун хүнд тоглолтод 1:0-ээр хожиж чадсан Аргентиний шигшээ багийн од Лионель Месси ялалтынхаа дараагаар хувцас солих өрөөндөө Лавесси, Ди Мария нартай хамт инээмсэглэн суугаа зургаа инстаграмдаа тавьжээ. Зургийнхаа дор “Амархан хожчихно гэж хэн ч ам гараагүй шүү дээ. Бид дахин нэг том алхам хийлээ. Урагшаа, Аргентин!” гэж бичсэн байна.

1

Швейцарийн эсрэг тоглолтод тэрбээр 118 дахь минутад Ди Марияд хожлын гоолын дамжуулалтыг өгсөн бөгөөд мөн тоглолтын шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэгдсэн юм.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ