Улаанбаатарт 21 хэм дулаан

img

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

g

Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 13 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ