Дэлхийн аваргын шөвгийн найман баг тодорлоо
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах эхний шат буюу 1/8 шигшээгийн сүүлийн тоглолтууд өчигдөр өндөрлөж, шөвгийн найман баг тодорлоо. Шөвгийн наймд Европоос 4, Өмнөд Америкаас 3, Хойд Америкаас 1 баг үлдээд байна. Харин Ази, Африк тивээс нэг ч баг шалгарч чадсангүй.
1
Аргентины шигшээ өчигдөр Анхель Ди Мариягийн нэмэлт цагийн 118 дахь минутад оруулсан гоолоор Швейцарийг хожсон бол Бельгийн шигшээ АНУ-ын багийг мөн л нэмэлт цагт Кевин де Брюйне, Ромелу Лукаку нарын оруулсан гоолын ачаар хожлоо. АНУ-ын багаас 19 настай залуу довтлогч Грин нэг гоол оруулсан юм.
1
Ийнхүү шөвгийн наймд үлдсэн багууд дараахь байдлаар учраа таараад байна. Дэлхийн аваргын гол дуулианы эзэн Коста-Рикагийн баг дэлхийн аваргад гурвантаа аман хүзүүдсэн Голландтай, талбайн эзэн Бразилийн шигшээ баг мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй Хамес Родригесийн гялалзаж буй Колумбтай, “Герман машин” 1998 оны дэлхийн аварга Францтай, Мессигийн Аргентин залуу оддоос бүрдсэн Бельгийн шигшээтэй тоглох болно.
1
Бразил-Колумбын хожсон нь Герман-Францын хожсонтой хагас шигшээд тоглох бол нөгөө хагас шигшээд Голланд-Коста-Рикагийн хожсон нь Аргентин-Бельгийн аль хожсонтой тоглох юм.
1
Шөвгийн наймын учраа:
Бразил – Колумб
Голланд – Коста-Рика
Франц – Герман
Аргентин – Бельги
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ