Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Эх хүүхдийн үндэсний төвийн Захиргааны байранд

09:00 цагт ЭХЭМҮТ , Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгтэй хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Хуралд УИХ-ын гишүүн С.Оюун, Эрүүл Мэндийн дэд сайд Ж. Амарсанаа , АНУ болон бусад улсын элчин сайдын төлөөлөгчид оролцоно.

а

МҮХАҮТанхимд

09:00 цагт МҮХАҮТ,  ӨМӨЗО-ны Худалдааны танхимтай хамтран хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй  “Монгол Улс – ӨМӨЗО Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2014” сэдэвт уулзалт эхэлнэ.

ө

Хангарьд ордны 14 давхарт

11:00 цагт НЗДТГ, Монголын Балетын хөгжил сантай хамран зохион байгуулж байгаа “Modern of Night” тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцоно.

а

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд

11:00 цагт УИХ-ын ХМОНХХ, Ерөнхийлөгчийн ХМОНХХ, Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Нээлттэй шүүх” хэлэлцүүлэг болно.

ө

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд

11:00 цагт Загвар хороо төслийн хүрээнд Иргэдийн бүлгээс хогийн цэгийг устгаж шинээр байгуулсан тохижилтын ажлын нээлт болно.

а

ШӨХТГ-ын хурлын танхимд

11:00 цагт Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс өнгөрсөн зургаадугаар сард хийсэн томоохон ажлуудаасаа олон нийтэд мэдээлнэ.

ө

БОНХЯ-ны “Хаан” танхимд

12:00 цагт БОНХ-ийн Сайд С.Оюун НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрйн Байгаль орчны Ассамблейн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон талаараа мэдээлэл хийнэ.

а

“Пума имтериал” зочид буудлын хурлын танхимд

Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахаар эрх авсан оюутнуудын талаар өнөөдөр БШУЯ-аас мэдээлэл хийнэ.

ө

Үндэсний  мэдээллийн  төвд

11:00 цагт “Монголын урчуудын эвлэлийн хорооноос” санхүүгийн тайланд аудитын шалгалтаар илэрсэн ноцтой зөрчилын талаар мэдээлнэ.

11:30 цагт Х.Баттулга гишүүнийг  Үндсэн хуулийн цэцэд өгөх талаар иргэн А.Гантамир мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгчид  гадны нөлөөтэйгөөр шүүх хуралд орж чадаагүй талаар мэдээлэл хийнэ.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ