С.Оюун сайдад баяр хүргэв
Кени Улсын нийслэл Найроби хотноо өнгөрөгч зургаадугаар сарын 23-27-ны өдрүүдэд хуралдсан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулганаас Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн хөгжлийн сайд С.Оюун Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
ө
Түүнд Гадаад харилцааны сайд Л.Болд болон дипломат албаны нийт ажилтнуудыг төлөөлж дэд сайд Д.Ганхуяг баяр хүргэж, дурсгалын гэрэгэ гардуулжээ.
а
Энэ үеэр дэд сайд Д.Ганхуяг “Монгол Улсын төрийн гадаад харилцааг 2007-2008 онуудад тэргүүлэн ажилласан сайд С.Оюун туршлагатай дипломатч бөгөөд, Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө бүхий байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг, НҮБ-ын төрөлжсөн нэгэн том байгууллагыг ойрын жилүүдэд тэргүүлэн ажиллах болсонд өндөр амжилт хүсье” хэмээн хэлсэн байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ