Онгоц ослынх биш, техникийн буулт хийжээ
Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд өнгөрөгч сарын 30-ны өдөр нислэг хийж байсан “Хүннү Эйр” компанийн “Foker F50” онгоц Улиастайд ослын буулт хийсэн гэсэн мэдээлэл олон нийтэд хүрсэн байна.
а
Энэ асуудлыг тус компанийн Борлуулалт маркетингийн менежер Б.Баясгалангаас тодруулахад “Уг чиглэлд нислэг үйлдэж байсан манай онгоц Улиастайд техникийн буулт хийсэн. Онгоцны мэдээллийн самбарт мэдээлэл дамжуулагчид бага зэргийн асуудал гарч, мэдээлэл доголдож байсан учир буусан. Онгоц аюулгүй ажиллагааг бүрэн хангаж нислэг үйлдэх ёстой учраас бид эндээс онгоц гарган очиж, асуудал үүссэн төхөөрөмжийг солиод нислэгээ үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд зорчигчдын тав тух алдагдаагүй. Зорчигчидоо Улиастайн онгоцны буудлын хүлээлгийн түр танхимд байлгаж, хэрэгцээтэй зүйлээр нь хангаж байсан” гэдэг хариулт өглөө.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ